FIFA-гийн ерөнхийлөгч дайныг түр зогсоох хүсэлт тавив
Анд нөхдийн мэдээ
2022-11-16
Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Жанни Инфантино Индонезийн Бали аралд болж буй “Их 20”-ийн уулзалтын өдрийн зоогт уригдан оролцохдоо тэдэнд хандаж хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөх хүртэл Орос Украины дайныг түр зогсоох тал дээр анхаарлаа хандуулахыг хүссэн тухай “DPA” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Та бүхэн бол дэлхийн удирдагчид. Та бүхэнд дэлхийн түүхийг өөрчлөх чадал бий” хэмээн онцлон хэлжээ. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мөн тус зоогт уригдсан бөгөөд олон улсын спортын арга хэмжээнд тамирчид улс төрийн шалтгаанаар оролцож чадахгүй байх нь байж боломгүй явдал болохыг онцлон хэлээд “Улс хоорондын элдэв сөргөлдөөн байж болох ч энэ нь спортын ертөнцөд хэзээ ч байж боломгүй зүйл юм. Нөхцөл болзлыг хангасан ямар ч тамирчин хүссэн уралдаан тэмцээндээ оролцох эрхтэй” хэмээн мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.