Хятад улс VR технологийн салбартаа 10 тэрбум ам.доллар зарцуулна
Анд нөхдийн мэдээ
2022-11-16
Хятад улсад болсон VR технологийн салбарын олон улсын бага хурлын үеэр тус улс 71.7 тэрбум юань буюу 10.1 тэрбум ам.долларын өртөг бүхий 107 төсөлд гарын үсэг зуржээ. VR буюу виртуал бодит байдлын технологийн хөгжилд зарцуулахаар 33.92 тэрбум юанийн гэрээ хийсэн нь өмнөх оноос 16 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин электрон мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төсөлд 37.74 тэрбум юанийн үнийн дүн бүхий гэрээ байгуулжээ. VR технологийн салбарын хурлыг 2018 оноос хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 265 тэрбум юанийн өртөг бүхий 435 төсөл баталсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.