Польшид Монголын фестиваль болно
Анд нөхдийн мэдээ
2022-11-16
Польшийн нийслэл Варшав хотноо ирэх 19-20-ны өдрүүдэд “Монголын фестиваль” өдөрлөг болох талаар тус улсад суугаа Элчин сайд Б.Дорж өчигдөр Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ. Элчин сайдын ивээл дор Варшав хотын Ази, Номхон далайн музейд хоёр өдөр болох энэ өдөрлөгийн хөтөлбөрт монгол гэр, монгол шагайн наадгай, шагайн харваа, үндэсний бөх, номын баринтаг, жуулчлал, монгол хувцас, соёл уламжлалын сэдвээр лекц, үзүүлэх тоглолт, хичээлүүд, Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн, “Хөх Монгол”, “Монгол аялгуу” хамтлагуудын үндэсний урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээ багтжээ.
Өнгөрсөн зуунд БНМАУ-тай дипломат харилцаа тогтоосон зургаа дахь орон нь Польш юм. 1950 онд тогтоосон дипломат харилцааны үр дүнд 1959 онд БНМАУ-ын ЭСЯ-ыг Варшавт, 1960 онд БНПАУ-ын ЭСЯ-ыг Улаанбаатарт нээсэн түүхтэй. Монгол, Польш улсын харилцаа сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд түр хаагдаад байсан Польшийн ЭСЯ манайд өнгөрсөн онд нээгдсэн бол тус улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау өнгөрөгч 7 дугаар сард Улаанбаатарт хоёр өдрийн айчлал хийсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.