“Huawei” компани Анголд 10 мянган мэргэжилтэн бэлтгэж өгнө
Анд нөхдийн мэдээ
2022-11-16
Хятадын “Huawei” компани Ангол улсад технологийн парк нээсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Ингэснээр Анголын ICT буюу мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх, Өмнөд Африкийн дижиталчлах хурдыг нэмж, боловсон хүчнийг бэлтгэхэд туслах гэнэ. Технологийн паркийн нээлтийн үеэр тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, нийгмийн харилцааны яамтай байгуулсан санамж бичигт ийн дурджээ. Тухайлбал, компани ирэх таван жилд 10 мянга гаруй боловсон хүчин бэлтгэж өгөх юм байна. Мөн “Huawei” компани багш, оюутнуудад тэтгэлэг олгож, орон нутгийн боловсролын байгууллагуудад нийтэд зориулсан сургалтын материал бэлтгэж өгөхөөр төлөвлөсөн аж. Тус компанийн салбар Анголд 20 жилийн өмнө байгуулагдаж байжээ. Нээлтэд Хятад улсыг төлөөлж очсон Гон Тао “Манай улс Анголын дижитал эдийн засгийг хөгжүүлэх болно. Энэ төсөл Анголын дижитал шилжилт, инновацын хөгжлийг төлөвшүүлнэ” гэжээ. Харин Анголын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, нийгмийн харилцааны яамны сайд Марио Оливера “Энэхүү технологийн парк зөвхөн Ангол улсад бус Африкийн орнуудын технологийн салбарын хөгжил, олон улсын стандартад нийцсэн сургалт явуулахад хувь нэмэр оруулна” гэдгийг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.