Ванкувер Зул сарын захаа нээлээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-16
Канадын Ванкувер хотын алдарт Зул сарын зах үүдээ нээлээ. Олон зуун жилийн турш Германы тосгоны гар урчууд 12 дугаар сард нээдэг байсан Зул сарын захыг 1990 оноос Канадад нэвтрүүлсэн юм. Ванкуверын Зул сарын зах дээр гар аргаар хийсэн бэлэг дурсгал, чимэглэлүүд зарахаас гадна хоол, халуун вино, Герман, Австрийн шар айргаар үйлчилж, урлагийн тоглолт хийдэг байна. Энэ нь Канадын хамгийн удаан хугацаанд үргэлжилдэг, хамгийн том Зул сарын зах аж. Цар тахлын улмаас ганцхан удаа 2020 онд уг захыг нээгээгүй гэнэ. Энэ зах 12 дугаар сарын 24 хүртэл ажиллах бөгөөд аажмаар цагийн хуваариа сунгах юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.