“Их 20” Оросын түрэмгийллийг буруушаасан тунхаглал гаргана
Анд нөхдийн мэдээ
2022-11-15
Индонезийн Бали арал дээр болж буй “Их 20”-ийн уулзалтанд оролцогч талууд Украин улсад хийж буй Оросын түрэмгийллийг эрс буруушаасан агуулга бүхий хамтарсан тунхаглал гаргахаар тохиролцсон тухай “Agency France Press” агентлаг болон “Deutsche Press”агентлаг мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар бол Европын холбооны тэргүүн Шарль Мишэль хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ыг оролцуулаад бүх улсын төлөөлөгчид нэгдсэн хуралдаан өндөрлөсний дараа хамтарсан тунхаглалын төсөл дээр санал нэгдсэн болохыг мэдээлжээ. Уг тунхаглалд Украинд болж буй үйл ядвлыг нэрлэхдээ “Цэргийн тусгай ажиллагаа” биш “Дайн” гсэн үг хэрэглэхээр тохирчээ. Мөн тус хуралдааны төлөөлөгчид Украины дайн нь дэлхий даяараа амсаад буй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн гол үндэс суурь болж буй гэдэг дээр санал нэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.