Дэлхийн хүн ам 8 тэрбумыг давжээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-15
НҮБ-ын Хүн Амын Сангаас гаргасан мэдээллээр дэлхийн хүн ам 8 тэрбумыг давсан байна. Тус сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гүтэрэс энэ явдал бол хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн талаарх нийтлэг хариуцлагаа ухамсарлаж нийтлэг эрх ашгаа тэргүүнд тавих ёстойг анхааруулж буй сайхан үйл явдал болохыг өгүүлжээ. 1974 онд дэлхийн хүн ам 4 тэрбум хүрч байсан бол яг 48 жилийн дараа ийнхүү хоёр дахин нэмэгджээ. Цаашид 15 жилийн дараа буюу 2037 онд 9 тэрбум хүрэх ажээ. Энэ нь хүн амын өсөлт удааширч буйн дохио болохыг мөн өгүүлжээ. Энэ жилийн байдлаар Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азид 2,3 тэрбум хүн оршин сууж буй нь дэлхийн хүн амын 29%-ийг, Төв Ази болон Өмнөд Азид 2,1 тэрбум хүн оршин амьдарч буй нь дэлхийн хүн амын 26%-ийг эзэлж байна. Улс орноор нь авч үзвэл Хятад, Энэтхэг хоёр улсад 1,4 тэрбум хүн сууж байна. 2023 он гэхэд Энэтхэг улс хүн амын өсөлтөөрөө Хятадыг гүйцэж дэлхийн тэргүүлэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.