Хятадын сансрын хөлөг дэлхийн агаар мандалд орж ирлээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-15
Хятад улс энэ оны 6 дугаар сарын 5-нд гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр сансарт зургаан сарын турш байх "Shenzhou 14" хөлгийг сансарт хөөргөсөн билээ. Түүнээс өмнө 5 дугаар сарын 10-нд "Tianzhou-4" ачааны сансрын хөлгийг “Long march 7” пуужингаар хөөргөж байв. Тус хөлөг нь "Shenzhou 14" хөлөгт дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд сансрын станцад хэрэглэх материал, 750 литр нэмэлт түлш зэрэг 200 гаруй төрлийн, нийт 6 тонн ачаатайгаар хөөрсөн билээ. Хөлөг хорин минутын дараа хөөргөгч пуужингаас салж зургаан цагийн дараа сансрын станцтай холбогдож байв. Үүргээ амжилттай биелүүлсэн ачааны сансрын хөлөг төлөвлөгөө ёсоор энэ сарын 9-нд сансрын станцаасаа салсан билээ. Тэгвэл тус хөлөг өнөө өглөөний 06:21 минутад дэлхийн агаар мандалд орж ирсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв. Ингэснээр тус хөлөг агаар мандалд шатаж дуусах бөгөөд үлдэгдэл нь Номхон далайд өмнөд хэсэгт унах юм. Хөлгийн бүх үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу болж дууссан нь энэ юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.