“Чанжин нуурын тулаан” шилдэг киногоор шалгарав
Анд нөхдийн мэдээ
2022-11-15
Хятадын кино урлагийн 35 дахь удаагийн “Golden Rooster” шагналын эзэд уржигдар тодров. Энэ жилийн шилдэг уран сайхны киногоор 1950-1953 оны Солонгосын дайны үеэр хятад цэргүүд америк цэргүүдийг бут цохисон тухай өгүүлэх “Чанжин нуурын тулаан” шалгарлаа. Мөн тус киноны найруулагч шилдэг найруулагчийн “Golden Rooster” шагналыг хүртэв. Харин “Lighting up the stars” киноны гол дүрийг бүтээсэн Жу Юлонг шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм. Тэрбээр 2020 онд “Forbes” сэтгүүлээс гаргасан Хятадын 100 алдартай хүний жагсаалтад 12 дугаарт оржээ. Мөн 85 настай ээж нь Альцхаймерийн өвчтэй 65 настай охиноо асарч буй тухай өгүүлэх “Хаврын дуу” киноны гол дүрийг бүтээсэн Ши Мэйжуан шилдэг эмэгтэй жүжигчин боллоо. Ши Мэйжуан нь Хятадын 12 дугаар Ардын их хурлын гишүүн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.