Стив Жобсын хуучин сандаал 200 мянган долларын үнэ хүрэв
Анд нөхдийн мэдээ
2022-11-15
"Apple" компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын өмсөж байсан сандаал АНУ-д дуудлага худалдаанд орж 218,750 доллараар зарагдсан тухай CNN мэдээллээ. 1970-1980-аад онд Калифорни мужид амьдарч байхдаа түүний өмсөж байсан "Birkenstock" брэндийн бор шаргал өнгийн энэ сандаал энэ сарын 13-ны өдөр нээгдсэн дуудлага худалдаагаар орж дээрх үнээр борлуулагдсан нь энэ төрөлдөө дээд амжилт ажээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчид 60 мянган доллар орчимд хүрэх байх гэж тооцоолж байсан ч төсөөлснөөс хамаагүй өндөр үнэ хүрсэн нь энэ ажээ. Сандаалыг хэн ийм өндөр үнээр худалдаж авсан нь одоогоор тодорхойгүй байна. Дуудлага худалдааг зохион байгуулагчид “Стив Жобс бол хүн төрөлхтний түүхэнд томоохон хувьсгал хийсэн хүн. Тэрбээр "Apple"-ийн компьютер зэрэг алдартай бүтээгдэхүүнүүдээ санаачлан хийж байхдаа уг сандаалыг өмсөж байсан юм. Олон жил өмссөн энэхүү ховор эдэд түүний хөлийн мөр хадгалаастай бий” хэмээн өгүүлжээ. Өндөр үнэ хүрсэн энэхүү ховор эдийг түүний хувийн сууцыг хариуцан хамгаалж байсан хүн цэвэрлэгээ хийж байгаад олжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.