images

Солонгос иргэд Украины дүрвэгсдэд тусалж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-15


     Өмнөд Солонгосын Кванжу хотын хэсэг иргэд хотын захиргаан дээрээ хэвлэлийн бага хурал хийж, дайны хөлөөс дайжин эх нутгаасаа дүрвэж буй Украины иргэдэд туслах хандивын аян эхлүүлснээ зарлав. Тэд энэ оны эцэс хүртэл хандивын аянаа үргэлжлүүлэх бөгөөд нийт 500 сая вон цуглуулахаар төлөвлөөд байна. “Манай хотын иргэдийн тус дэмээр Украины олон солонгос үндэстэн манай оронд эсэн мэнд ирж чадсан. Дайн самуунаас дайжин бидэнд хандан тусламж хүсэж буй элэг нэгтнүүддээ бид туслах ёстой” хэмээн уг хандивын аяныг зохион байгуулагчид уриалжээ. Одоогийн байдлаар 802 иргэн тэдний тус дэмээр Солонгос улсад нэвтэрч Кванжу хотод оршин сууж байна. Тэд дүрвэгч иргэдэд онгоцны тийз, орон байр, байрны түрээс, хоол хүнс, хүүхдүүдийн сургууль боловсрол зэрэгт тусалж байгаа ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.