images

Ромын пап дүрвэгсэдтэй үдийн зоог барив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-15


     Ромын пап Франциск католик шашны баярын өдрөөр 1300 дүрвэгч, цагаач иргэдийг Ватиканд урьж үдийн зоог хамт барьж, тэднийг үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгт хамруулав. Энэ үеэрээ тэрбээр дүрвэгсэд, цагаачдыг хүлээн авч байршуулах асуудалд Италийн болон Францын Засгийн газар хойрго хандаж байгааг шүүмжилсэн талаар “Associated Press” агентлаг мэдээлэв. Италийн Засгийн газар дүрвэгсдийн асуудлаар Францтай эв зүйгээ олж чадахгүй “хариуцлагаас зугатаж” байгааг мөн онцлон шүүмжилжээ. Тэрбээр “Хүмүүс олон сорилт, бэрхшээлээс дайжин өөр орон руу дүрвэж цагаачилж байна. Дэлхий даяар дэгдээд буй цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, Украины дайн зэрэг нь тэдэнд бүр том нэрмээс болж байна. Улс төрчид өөрсдийн эрх ашгийн төлөө хий хоосон популизм хийхээс хэтрэхгүй байна” гэх зэргээр хурцаар шүүмжилжээ. Сицилийн арлын ойролцоо ирээд нутагтаа орогнуулах хүсэлтийг Италийн Засгийн газарт тавиад буй дүрвэгсдийн асуудал өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.