Казахстанд болсон шувуучлахуйн тэмцээнд монголчууд оролцжээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-14
Казахстаны Абай мужид 11 сарын 2-6-ны хооронд олон улсын бүргэдийн анчдын тэмцээн болов. Тэмцээний зорилго нь эртний соёл уламжлалаа сэргээх бөгөөд Монгол, Хятад, Киргизтан, Орос, Украин, Турк, Казахстаны 100 гаруй шувуучид оролцсон байна. Шувуучид гэхийн учир нь тус тэмцээн зөвхөн бүргэдийн ангаар зогссонгүй харцага, шонхрын ан болон Казахстаны анч нохой mазыгийн уралдаан болжээ. Эдгээр дөрвөн төрлийн тэмцээнд бүгдэд нь казахстанууд түрүүлсэн талаар “The Astana News” мэдээлэв. Тус сайтад Монголоос очсон Нургаип Ырысулы “Би маш олон тэмцээнд оролцож байсан ч энэ хамгийн шилдэг нь байлаа. Казахчууд өвөг дээдсийнхээ эртний уламжлалыг яаж авч үлдсэнийг, өрсөлдөгчид ямар хүчтэй байгааг харав. Энэ тэмцээнийг үнэхээр өндөр түвшинд зохион байгуулжээ” гэж ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.