images

Кантри хөгжмийн хатан хаан 100 сая долларын шагнал хүртэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-14


     Amazon.com-ыг үүсгэн байгуулагч Жэфф Бэзос өөрийн үүсгэсэн “Эр зориг, иргэний шагнал”-д кантри хөгжмийн хатан хаан гэгддэг алдарт дуучин, хүмүүнлэгийн үйлстэн Долли Партоныг тодруулж 100 сая ам.доллароор шагнасан тухай “Bloomberg” агентлаг мэдээллээ. Бэзос Партоны байгуулсан гавьяаг “Балчир хүүхдүүдийн төлөө болон бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан түүний гавьяа хосгүй” хэмээн үнэлсэн байна. Дуучин бүсгүй нэр хүндтэй энэ шагналыг хүртсэн талаараа “Сэтгэл зүрх минь хүрч чадах газар орон бүрд хандив тусламж үзүүлэх гэж хичээсээр ирсэн. Тэр ч бас надтай нэгэн адил хичээл зүтгэлээ зориулсаар ирсэн нь дамжиггүй юм” гээд, шагналын мөнгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулахаа хэлжээ. Ж.Бэзос энэхүү шагналын сангаа 2001 онд байгуулсан бөгөөд хандив тусламж үзүүлэх зэргээр буяны үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст шагналыг олгодог ажээ. Долли Партон дэлхийн өнцөг булан бүрд буй амьжиргааны түвшин доогуур хүүхдүүдэд ном хандивладаг бөгөөд цар тахлын вакцин бүтээх судалгаанд зориулж Вандэрбильдтийн их сургуулийн Анагаах ухааны төвд нэг сая доллар хандивлаж байв. Өнгөрсөн жил энэхүү шагналыг “World Central Kitchen” сайн дурын байгууллагыг үүсгэн байгуулагч Хосэ Андрес болон АНУ-ын Эрүүгийн шүүхийн тогтолцооны шинэчлэлийг хийсэн иргэний нийгмийн байгууллагын тэргүүн Бэн Жонсон нар хүртэж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.