images

Словени улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-14


     Өчигдөр Словени улсад ерөнхийлөгчийн сонгууль болж дүнгээ гаргахад, бие даан нэр дэвшсэн улс төрч эмэгтэй Наташа Пирк-Мусар 54 хувийн саналаар ялалт байгуулж тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр тодорлоо. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ямар Словени улсыг хүсэж байгаагаа ард түмэн маш тодорхой илэрхийллээ. Хүний үндсэн эрх, ардчиллыг хамгаалахын төлөө тууштай зогсох болно” гэжээ. Өрсөлдөгч нь түүний ялалтыг хүлээн зөвшөөрч баяр хүргэсэн байна. Тус улс нь ерөнхий сайдад илүү эрх мэдэл төвлөрсөн парламентын засаглалтай боловч ерөнхийлөгчийг нийт ард түмнээс 5 жилд нэг удаа шууд сонгодог ажээ. Европын Холбооны комиссын дарга Урсула фон дер Ляйен тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон явдалд хатагтай  Пирк-Мусарт  баяр хүргээд цаашдын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Словени улс нь Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн орон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.