images

Илон Маскийн улс төрчдөд өгсөн мөнгөний дүн ил боллоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-14


     АНУ-ын дундын сонгуулийн өмнө бие даан нэр дэвшигчдэд хандан Бүгд Найрамдах Намыг дэмжихийг уриалж байсан “Twitter”-ийн шинэ эзэн Илон Маск өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус намд илүү их хандив өргөж байсан нь ил болжээ. Business Insider” вебсайт тус улсын улс төрийн мөнгөн хандивийг танддаг Opensecrets” байгууллагын материал дээр дүн шинжилгээ хийж дээрх мэдээллийг хийжээ. Уг мэдээлэлд дурдсанаар бол Илон Маск 2002 оноос хойш  тус намд нийт 574 мянган доллар, мөн хугацаанд Ардчилсан намд 542 мянган доллар хандивласан ажээ.  Мөн 2015 онд Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан Чикаго хотын дарга асан Рэм Эммануэльд хамгийн их буюу 50 мянган доллар хандивлаж байсан гэнэ. Эммануэль нь ерөнхийлөгч асан Барак Обамагийн Тамгын газрын дарга хийж байсан бөгөөд одоо Японд элчин сайдаар сууж буй. Илон Маск энэ мэтээр улс төрчид, улс төрийн нам, сонгуулийн кампанит ажил зэрэгт өнгөрсөн 20 жилийн турш нийт 1 сая 200 мянга орчим доллар хандивласан байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийгөө Ардчилсан намыг дэмждэг хэмээн ил тод зарласаар ирсэн хэдий ч хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн дундын сонгуульд БНН-ыг дэмжихийг олон нийтэд уриалах болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.