“Pinocchio” хүүхэлдэйн киноны трэйлер цацагдав
Анд нөхдийн мэдээ
2022-11-14
“Netflix” компани найруулагч Гильермо дель Торогийн бүтээсэн “Pinocchio” хүүхэлдэйн киноны трэйлерийг өчигдрөөс эхлэн олон нийтэд танилцуулав. 1883 онд Италийн зохиолч Карло Коллодийн бичсэн хүүхдийн зохиолоос сэдэвлэсэн энэ киног алдарт найруулагч Гильермо дель Торо 2008 онд хийж эхэлсэн боловч санхүүжилт дутагдсаны улмаас саатсаар 2017 он хүргэсэн бөгөөд мөн онд “Netflix” компани эрхийг нь худалдаж авснаар киноны ажил сэргэсэн юм. Өнгөрөгч 10 дугаар сарын 15-нд Лондоны кино наадмаар нээлтээ хийсэн энэ кино “Netflix” сувгаар ирэх 12 дугаар сарын 9-нд гарч эхэлнэ. Энэ 2022 онд “Pinocchio” нэртэй хоёр ч өөр кино гарсны нэг нь алдарт найруулагч Роберт Зэмекисийнх байв. Гэхдээ энэ кино шүүмжлэгчид, үзэгчдийн аль алины зүгээс амжилт олоогүй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.