images

Камбож улс Украинд туслахаар болов 

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-11-14


     Камбожийн ерөнхий сайд Хун Сэн Европын холбооны тэргүүн Шарль Мишэль, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдэн, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нартай уулзах үеэрээ Камбожийн сапёруудыг Украинд туслуулахаар илгээх бодолтой байгаагаа илэрхийлжээ. Тус улс Японтой хамтран сапёруудаа Польшид илгээж Украины сапёруудыг дадлагажуулах бололцоотой талаар талууд ярилцсан байна. Камбож улс цөмийн зэвсэг хэрэглэхийн эсрэг байгаагаа Камбож улс уулзалтын явцад илэрхийлснийг ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Украин улс Японд хандан мина устгах техник хэрэгсэл олгохыг хүссэний хариуд Камбожийн мина устгалын төв Японы “JICA байгууллага хамтран сапёруудаа Польшид илгээхээр ярилцсан аж. Энэ уулзалтын дараа Японы ерөнхий сайд Кишида Фүмио Камбожийн ерөнхий сайд Хун Сэнтэй уулзаж, тус улсын саналыг талархан хүлээж авч байгаагаа мэдэгджээ.          

   Камбож улсад 30 гаруй жил үргэлжилсэн Иргэний дайнаас газарт үлдсэн олон тооны мина, түүнийг аюулгүй болгох асуудал тус улсын эрх баригчдын хувьд өнөө ч туйлын чухал байна. Сүүлийн жилүүдэд Камбожийн удирдлага мина устгах асуудалд ихээхэн хүчин чармайлт гаргаснаар, газарт булсан мина дэлбэрэх, түүнд хүмүүсийн амь хохирох тохиолдол 40 хувиар буурсан юм.      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.