ОХУ-ын 1.5 сая иргэн Европын холбооны улсуудад зорчжээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-14
2022 оны эхний есөн сард Оросын 1.57 сая иргэн Европын холбооны орнуудын хилээр нэвтэрсэн хэмээн Европын холбооны хилийн аюулгүй байдлын алба өчигдөр мэдээлэв. Есдүгээр сарын сүүлээр Европын холбоонд ирэх Оросын иргэдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд тухайн сарын 19-25-ны өдөр энэ тоо 66 мянга болжээ. Дан ганц 9 дүгээр сард хуурай замын хилээр 263.7 мянган хүн Европт хөл тавьсан гэнэ. Гэхдээ нийт дүнгээр нь авч үзвэл 8 дугаар сард хамгийн их буюу 308.7 мянган хүн Европын орнуудад очсон бөгөөд энэ нь их төлөв жуулчид юм. Уг статистик үзүүлэлтэд ОХУ-ын төдийгүй Беларусь, Украин, Молдавын хилээр орж ирсэн оросуудыг хамруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.