images

Өвөр Монголын гадаад худалдааны эргэлт 16.5 тэрбум доллар болов

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-11-14


    БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны гадаад худалдааны эргэлт энэ оны эхний 10 сард нийтдээ 119.83 тэрбум юань (16.5 тэрбум доллар) болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.6 хувиар өсчээ. Үүнд экспорт нь 28 хувиар өсч 49.11 тэрбум юань, импорт нь 14.3 хувиар өсч, 70.72 тэрбум юань болсон байна. Сонирхолтой нь ӨМӨЗО-ы хувийн хэвшлийн гадаад худалдаа энэ өсөлтийн ихэнхийг эзэлжээ. Гадаад худалдааны нийт эргэлтийн 68.8 хувийг хувийн хэвшлийн худалдаа эзэлсэн нь 83 тэрбум юань болж, өнгөрсөн оныхоос 26.9 хувиар өссөн хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлжээ.             

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.