Дональд Трамп Африкын тэргүүн баянтай худ ураг болов
Анд нөхдийн мэдээ
2022-11-14
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын бага охин Тиффани африк гаралтай баяны өв залгамжлагч Майкл Бүлостой гэрлэсэн тухай “New York Times” сонин мэдээллээ. Тиффани бол Трампын хоёр дахь эхнэрээс нь төрсөн охин юм. Аавыгаа ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд элдэв чимээ шуугиангүй, олны анхааралд өртөлгүй нам гүм суудаг байсан тул түүнийг “Ерөнхийлөгчийн мартагдсан охин” гэж нэрлэдэг байжээ. Түүний нөхөр Бүлос Техаст төрсөн хэдий ч Африкийн нэр бүхий томоохон компанийн нэгэнд тооцогддог “Boulos Enterprises”-ийн өв залгамжлагч ажээ. 1960-аад оны үед Нигери улсад анхлан байгуулагдсан энэхүү компани нь одоогоор Африкийн 10 гаруй улсад машин техник, мотоцикль, гэрийн тавилга зэрэг бараа бүтээгдэхүүн импортлодог, хэдэн зуун сая долларын барааны эргэлттэй компани ажээ. Бүлос Трампыг ерөнхийлөгчийн албанаас буухаас өмнөхөн буюу өнгөрсөн жилийн 1 дүгээр сарын сүүлээр Цагаан ордонд сүй тавьж хайртай бүсгүйдээ 1 сая 200 мянган долларын үнэ бүхий 13 каратын алмаазан бөгж зүүж өгч байжээ. Тэдний хуриманд 500 гаруй зочин уригдсан бөгөөд Трампын одоогийн эхнэр Меланиаг оролцуулаад тэдний ам бүлийнхэн бүгдээрээ оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.