Лондон хотын хэрээнүүдийг нүүлгэн шилжүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-14
Сүүлийн үед Англид шувууны ханиад ихээр тархах болсноор “Лондон хотын сахиус” гэж нэрлэгддэг Лондон цамхгийн хэрээнүүдийг өөр газар луу нүүлгэн шилжүүлсэн тухай “New York Times” сонин мэдээллээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Лондон цамхгийг хариуцдаг хааны ордны захиргаа дээрх арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд энэ тухайгаа “Бид уг хэрээнүүдэд тусгай орон зай бий болгон хэсэг хугацаанд тэнд байлгахаар болсон. Энэ бол Засгийн газраас гаргасан шийдвэр байлаа” гэжээ. Хэрээ бол англичуудад эв нэгдлийн бэлгэдэл болдог бөгөөд 17 дугаар зууны үед тус улсын хаан Чарльз II Лондон цамхгийн хэрээг хамгаалах зарлиг хүртэл гаргаж байжээ. Өнгөрсөн жил тус цамхагт 10 гаруй жил амьдарсан нэг хэрээ алга болоход хааны ордон даяар яаралтай арга хэмжээ зарлаж байсан удаатай. Лондон цамхгийн хэрээнүүдийг хол нисэж одохоос сэргийлэн далавчийг нь тайрах, бас шим тэжээлтэй сайн хоол өгөх зэргээр онцгой анхаарал тавьдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.