Английн хааны ордны ажилчид нэмэгдэл цалин авна
Анд нөхдийн мэдээ
2022-11-14
Английн Чарльз III хаан ордны ажилчдад нэмэгдэл цалин олгохооор боллоо. Английн “The Sun” сэтгүүлийн мэдээлснээр эдийн засгийн хямрал, барааны үнийн өсөлт зэргээс үүдэн цалин хөлс нь ахуй амьжиргаандаа хүрэлцэхэд бэрх болсон өнөөгийн нөхцөлд хааны ордны ажилчдын ахуй амьжиргаанд нэмэр болох үүднээс Чарльз III хаан ийм шийдвэр гаргасан гэжээ. Энэхүү нэмэгдэл цалин нь нэг жилийн орлого нь 30 мянган паундаас бага орлоготой бол 600 паунд, 30 мянгаас их бол арай багыг олгох ажээ. Хааны ордны албаны хүн “Ордны ажилчдын ахуй амьжиргаанд дэм болох үүднээс хаан ийм шийдвэр гаргасан” гээд “Эд барааны болон эрчим хүчний үнийн өсөлт ард иргэдийн амьдралд хэрхэн хүндээр тусч байгааг Чарльз III хаан сайтар ойлгож байгаа бөгөөд ордны ажилчдын эдийн засаг, нийгмийн асуудалд байнга анхаарал хандуулсаар ирсэн” хэмээн өгүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.