images

Швейцарь улс Украины дүрвэгсдэд оршин суух онцгой эрх олголоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-11


     Өнөөдөр Швейцарийн Цагаачлалын албанаас хийсэн мэдээллээр Украин улсаас тус улс руу дүрвэгчдийн тоо 70 мянга хүрсэн тул тэдэнд оршин суух онцгой эрхийн хугацааг дахин нэг жил сунгахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдлээ. Дээрх 70 мянган хүний 67 мянга гаруй нь удаан хугацаагаар оршин суух онцгой эрх авсан ажээ. Энэхүү онцгой эрх нь тус улсад оршин суухдаа ажил хөдөлмөр эрхэлж цалин авах эрхтэй виз ажээ. Тус улс дүрвэгч цагаачдыг хүлээн авахдаа нэлээд өндөр шалгуур тавьдаг байсан боловч Украины иргэдийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд уг шалгуурыг арай хялбар болгоод зогсохгүй оршин суух эрх олгож эхэлсэн нь энэ юм. Цаашид ч тус улс руу ирэх Украины дүрвэгсдийн тоо нэмэгдэж 8-12 мянгад хүрэх хандлагатай байгааг тус албанаас мэдээллээ. Тус улсын Хууль зүйн сайд Карин Келлер-Зүттер “Өвлийн хүйтэн хаяанд ирсэн энэ цаг үед дүрвэгсдийн оршин суух эрхэд хүндэтгэлтэй хандах ёстойг ухамсарлаж ийм шийдвэр гаргалаа” гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.