images

Мьянмар улс шинэ их сургуультай боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-11-11


     Мьянмар улс нийслэл Нейпьидо хотноо Naypyitaw State Academy гэх шинэ сургуультай болсон талаар тус улсын мэдээллийн агентлаг дамжуулав. Уг сургуулийг нийслэлээ боловсролын хот болгон хөгжүүлэх зорилгоор барьжээ. Тус сургууль шинжлэх ухаан, хууль, эдийн засаг, урлаг, анагаах ухаан, нийгэм болон спортын бүрэлдэхүүн сургуулиудтай  аж. Энэ нь Мандала болон Янгон их сургуулийнхтай ижил бөгөөд тус хоёр сургуулийн адил улсын тэргүүлэх их сургууль болгохыг зорьж байгаа юм байна. Нээлтийн үеэр, төрийн албан хаагчдын хүүхдүүд болон Нейпьидогийн холбооны найман тосгоны хүүхдүүд олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших боломжтой болсныг онцолжээ. Мьянмар улс нийт 175 коллеж, их сургуультай юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.