images

Ким Жон Уны бэлэглэсэн нохойг буцаав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-11


     2018 оны 5 дугаар сард БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хоёр Солонгосын хилийн зурваст түүхэн уулзалт хийж байсан билээ. Энэ уулзалтын үеэр Мүн ерөнхийлөгчид Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун пунсан үүдрийн эр эм хоёр нохой бэлэглэсэн юм. 2022 оны 3 дугаар сард Мүн ерөнхийлөгч сонгуулиар албан тушаалаасаа бууж энгийн иргэн болон амьдарч эхлэхдээ уг хоёр нохойг гэртээ авч ирэн тэжээх болжээ. Гэтэл сүүлийн үед тус улсын парламентын түвшинд энэ асуудал яригдаж ерөнхийлөгчийн гадны зочдоос авсан бэлэг улсын орлого болох ёстой гэсэн шүүмжлэл гарах болсноор ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин уг хоёр нохойг Засгийн газартаа буцаан өгчээ. Ерөнхийлөгч асан Мүн Жэ Иний төлөөний хүн “Тухайн үед ерөнхийлөгчийн ордонд амьтан тэжээх боломж байгаагүй тул гэртээ авчирсан” хэмээн тайлбарлажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.