Үлэг гүрвэлийн 2 метр урт чулуужсан гавлыг дуудлагаар худалдана
Анд нөхдийн мэдээ
2022-11-11
АНУ-ын Умард Дакота мужаас 76 сая жилийн өмнөх аварга том тираннозавр үлэг гүрвэлийн гавал олдсон тухай “People” сэтгүүл мэдээллээ. Энэ аварга том гавлын хэмжээ нь 2 метр бөгөөд өмнө нь олдсон 1,6 метрийн урттай гавал хамгийн томд тооцогддог байжээ. Толгойноос бусад их биеийн хэсэг нь нэлээд эвдэрсэн байсан бөгөөд археологчид түүнийг эвлүүлэх боломжгүй гэж үзсэн байна. Ийм төрлийн чулуужсан яс ихэнхдээ эрүү шүдний хэсэг нь цагийн урсгалд элэгдэн гэмтсэн байдаг бол харин энэ удаагийнх харьцангуй хэвээрээ, газрын гүний цэвдэгт сайн хадгалагдсан байна хэмээн эрдэмтэд мэдээлжээ. Энэхүү аварга гавлыг судалж дуусаад удахгүй дуудлага худалдаанд оруулахаар болсон бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн “Sotheby’s” компани дуудлага худалдааг зохион байгуулахаар болж анхны үнийг нь 15 сая доллараар тогтоожээ. Өмнө нь 1997 онд аварга үлэг гүрвэлийн бүтэн биеийн чулуужсан араг ясыг 7,6 сая доллароор борлуулж байсантай харьцуулахад энэ удаагийнх харьцангуй өндөр үнэ ажээ. Уг дуудлага худалдаа ирэх сарын 9-ний өдөр болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.