images

Берлины хана нурсны 33 жилийн ой тохиож байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-10


     Берлиний хана нурж хүйтэн дайн төгсгөл болсны 33 жилийн ойг тохиолдуулан ХБНГУ-ын канцлер Олаф Шольц цахим ертөнцөөр дамжуулан мэндчилгээ илгээж “11 дүгээр сарын 9-ний өдөр бол манай улсын түүхэнд тохиосон онцгой өдөр” хэмээн мэдэгджээ. Тэрбээр  цааш нь “1989 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг би сайн санаж байна. Энэ өдөр бол ер бусын баярт өдөр байсан юм. Ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө нэгдэн нягтарч чадвал юуг ч гүйцэлдүүлж болдог гэдгийг харуулсан баярт өдөр байсан” гээд герман үндэстэн 1989 онд тус улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын түүхэн үйл явцыг нүдээр үзэж биеэр туулсан түүхийн гэрч болохыг онцгойлон тэмдэглэсэн бөгөөд үүний төлөө хувиасаа талархал илэрхийлж буйгаа мэдэгджээ.  Мөн тус улсын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер ерөнхийлөгчийн ордондоо тэмдэглэлт энэ өдрийг тохиолдуулан “11 дүгээр сарын 9-ний өдрийг эргэн дурсах нь” сэдэвт хурал хийж  хэлсэн үгэндээ “1989 оны энэ өдөр бол бид бүхэнд нэгдэн нягтарч нэг дээвэр доор амьдарч чадах уу гэдэг асуулт тавьсан өдөр. Бодитоор оршин буй хана хэрэм, сэтгэл зүрхэн дотор буй болсон хана хэрмийг хүлээн зөвшөөрөх үү? Баруун, Зүүн Герман, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, уугуул суугуул бүх иргэд бүгд тэгш эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх үү гэж асуусан өдөр” хэмээн өгүүлжээ. Энэхүү арга хэмжээнд Берлин хотын дарга, ХБНГУ-ын Соёлын сайд болон Франц, Норвеги улсаас уригдан ирсэн 200 гаруй оюутан оролцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.