images

Оскарын шагнал гардуулах ёслолыг гурав дахь удаагаа хөтөлнө

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-10


    

Оскарын шагнал гардуулах ёслолыг гурав дахь удаагаа хөтөлнө

     Оскарын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслолын ажиллагааг телевизийн од Жимми Киммел  хөтлөх болжээ. ABC телевизийн  Jimmy Kimmel Live” ток шоуны хөтлөгч Киммел өмнө нь 2017, 2018 онд тус ёслолын ажиллагааг хөтөлж байсан бөгөөд ирэх жилийн эхээр тэрхүү нэр хүндтэй ёслолын тайзан дээр ийнхүү гурав дахь удаагаа гарахаар болжээ. 2017 онд болсон шагнал гардуулах ажиллагааны үеэр шагнал гардуулах дараалалд техникийн алдаа гарч бага зэргийн будлиан болоход уг хөтлөгч маш цэвэрхэн зохицуулж инээд наргиан болгон танхимийн уур амьсгалыг өөрчилж байсан нь олны талархлыг хүлээж байсан юм. Энэ жилийн ёслолын ажиллагаан дээр алдарт жүжигчин Уилл Смит тайзан дээр хөтлөгчид гар хүрч бяцхан дэггүйтэж байсан билээ. Энэ тухай асуултанд Киммел “Энэ удаад тэр тухай тоглоом наргианаар ч дурдахгүй өнгөрөх болно” хэмээн хэлсэн тухай New York Times” сонин мэдээлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.