Шон Пенн “Оскар”-ын шагналаа Украины ерөнхийлөгчид өгчээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-10
Өнгөрөгч мягмар гарагт Киевт айлчилсан Холливүдийн жүжигчин Шон Пенн Украины ерөнхийлөгч В.Зеленскийд “Оскар”-ын шагналын баримлаа өгсөн тухай BBC агентлаг мэдээлэв. В.Зеленский харин Пеннд Украины Гавьяаны одон гардуулсан байна. “New York Times” сонинд бичсэнээр жүжигчин уг шагналаа дайн дуусахад эргүүлж авахаар өгсөн гэнэ. Пенн улс төрийн үзэл бодлоо идэвхтэй илэрхийлдгээрээ нэртэй бөгөөд Оросын цэрэг Украинд халдсаны дараахан тус улсад ирж баримтат киноны зураг авсан юм. Хожим нь тэрбээр Украины талд байлдах хүсэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлж байв. Өдгөө настай 62 настай Пенн “Оскар”-ын шагналыг 2003, 2008 онд хүртэж байжээ. Холливүдийн бас нэг алдартай жүжигчин Бен Стиллер мөн Украинд ирсэн бөгөөд Москва уг хоёр жүжигчнийг ОХУ-д нэвтрэхийг хориглосон хүмүүсийн хар жагсаалтад саяхан оруулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.