Киевийн симфони оркестр Парист тоглов
Анд нөхдийн мэдээ
2022-11-10
Орос-Украины дайн эхэлснээс хойш Киевийн симфони найрал хөгжим анх удаа Парист тоглолоо. Парисын филармонийн театрт болсон уг тоглолтыг Киевийн үндэсний академик театрын таван дуучин нээж Украины алдартай хэд хэдэн дууг үзэгчдэд толилуулжээ. Улмаар симфони найрал хөгжим Украины хөгжмийн зохиолч М.Березовский, Д.Ботянинский нарын бүтээлүүдийг тогложээ. Энэ тоглолт нь өнгөрөгч 4 дүгээр сард Польшийн нийслэл Варшав хотоос эхэлсэн Киевийн симфони найрал хөгжмийн Европ дахь аялан тоглолтын дараагийн шат юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.