images

Нобелийн шагналын одонгоо хулгайд алджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-10


     Нельсон Манделатай хамт Нобелийн энхтайвны шагнал хүртэж байсан ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Фредерик Де Клеркийн шагналын одон хулгайд алдагдсан тухай тус улсын “News 24” агентлаг мэдээлжээ.  Энэ тухай мэдээг түүний эхнэр Элита нийтэд дэлгэсэн байна. Түүний хэлснээр бол хэд хоног аялалд яваад ирэх хооронд гэрт нь хулгай орсон байсан бөгөөд нөхрийнх нь Нобелийн шагналын одонгоос гадна өөрийнх нь үнэт эдлэлүүд алга болжээ. Тэрбээр энэ явдалд гэрийнх нь үйлчлэгчээр 7 жил ажилласан нэгэн эрийг сэжиглэж буйгаа цагдаад мэдэгдсэн бөгөөд одоогоор хэргийн учир тайлагдаагүй байна. 18 кратын алтны орцтой уг одон нь 196 граммын жинтэй ажээ. ӨАБНУ-ын цагаан арьст удирдагч асан Фредерик Де Клерк 1993 онд Нобелийн энхтайвны шагнал хүртэж байсан бөгөөд өнгөрсөн жилийн 11 дүгээр сард 85 насандаа өөд болсон ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.