Монголын Өвөрхангай аймаг, Хятадын Гүйжөү мужийн хамтын ажиллагааг Элчин сайд дэмжинэ
Чихэнд чимэгтэй
2022-11-10
Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал өчигдрөөс эхлэн БНХАУ-ын Гүйжөү мужид томилолтоор ажиллаж байна. Тэрбээр тус мужийн дарга болон орлогч, намын хорооны дарга нартай уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлалын талаар ярилцахын зээрэгцээ ах дүүгийн харилцаатай гэгддэг Өвөрхангай аймаг, Гүйжөү мужийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Мөн өдөр Гүйян хотод болж байгаа 11 дэх удаагийн БНХАУ-ын Олон улсын архи, дарсан бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэнд оролцож үг хэлжээ. Үзэсгэлэнд манай улс анх удаа урилгаар оролцож, Монголын аж ахуйн нэгжийн төлөөлөл болох “АПУ”, “GEM интернэйшнл” компанийн найман нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.