images

Энхийг сахиулагчдын эгнээнд эмэгтэйчүүдийг илүүтэй оролцуулахыг хүсэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-10


     Өмнөд Судан улсад энхийг сахиулах 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдхүүн өчигдөр жанжин тугандаа хүндэтгэл үзүүлжээ. Ёслолын ажиллагаанд цэргийн багийн алба хаагчид, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй албаны хүмүүс, командлалын удирдлага, мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцжээ. Энэ үеэр эмэгтэй цэргийн алба хаагчдаа төлөөлж ахлах ахлагч Б.Батдэмбэрэл үг хэлсэн байна. Тэрбээр, Манай ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний 11 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчид эзэлдэг. Эмэгтэй алба хаагчид маань хамт олонтойгоо  мөр зэрэгцэн энхийг сахиулах ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа амжилттай дуусгалаа. Мөн цаашид ч үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх ажлыг бодлогын хүрээнд авч хэлэлцэх хэрэгтэй байна гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.