images

Ираны кино од бүсгүй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэлд нэгдэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-10


     Ираны нэрт жүжигчин Таранэ Алидүсти үсээ задгай тавьсан гивлүүргүй зургаа цахим хуудсандаа нийтэлж эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлсэн талаар “AFP” агентлаг мэдээллээ. Жүжигчин бүсгүй зөвхөн зургаа оруулаад зогсохгүй курд хэлээр “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” гэсэн бичиг барьж эсэргүүцлээ илэрхийлжээ. Алидүсти бол арваад наснаасаа эхлэн Ираны кино урлагт хөл тавьж маш хурдан хугацаанд алдрын зэрэгт хүрсэн бүсгүй бөгөөд тус улсаас Каннын кино наадмын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн “Salesman”,  Leila′s Brothers” гэх хоёр киноны гол дүрийг бүтээсэн ажээ.  Тэрбээр хэд хоногийн өмнө мөн “Юу ч болж байсан эх орондоо байх болно. Ямар ч үнээр хамаагүй эрх чөлөөгөө хамгаална” хэмээн  байр сууриа илэрхийлж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.