images

Хятад дижитал эдийн засгаасаа 45 их наяд юанийн ашиг олжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-11-10


     Хятад улс өнгөрөгч онд дижитал эдийн засгаасаа 45 их наяд юань буюу 6.3 их наяд ам.долларын ашиг олсон нь ДНБ-ийх нь 39.8 хувийг бүрдүүлсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. “Хятадын интернет хөгжлийн тайлан-2022”-т тус улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн тулгуур нь дижитал эдийн засаг мөн гэсэн байна. Харин “Дэлхийн интернетийн хөгжлийн тайлан-2022”-т өнгөрсөн онд дэлхийн 47 улсын дижитал эдийн засгийн нэмүү өртөг 38.1 их наяд ам.доллар хүрсэн гэжээ. Мөн тус тайланд дэлхийн эдийн засгийг сэргээх гол хөдөлгүүр нь дижитал эдийн засаг болохыг онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.