images

Норвегийн гүнж хааны ордны албанаасаа чөлөөлөгджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-09


     Норвегийн гүнж Марта Луиза эрүүл ахуй, анагаах чиглэлийн ажилдаа төвлөрөх шаардлагатай байгаа тул хааны ордны албан ажлаасаа чөлөөлөгдөх болсон тухай Английн “Guardian” сэтгүүл мэдээллээ. Тус улсын хааны ордны албаны хүн энэ тухай тайлбар хийхдээ “Гүнж үүнээс хойш хааны ордныг төлөөлж албан ажил хийхгүй. Гэвч хааны гүнжийн хувьд эрх мэдэл нь хэвээр хадгалагдана” гэжээ. Луиза гүнж нь Харальд V хааны том охин бөгөөд өнгөрсөн 6 дугаар сард өөрийгөө шидтэн бөө хэмээн өргөмжилдөг 47 настай АНУ-ын иргэн Дурек Верет гэх эртэй сүй тавьсан юм. Д.Верет нь 2019 онд хорт хавдрын эсрэг нийтийг уриалсан “Сүнсний хакер” хэмээх ном бичиж хэвлүүлж байсан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.