2300 жилийн өмнөх археологийн олдвор олджээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-09
Өчигдөр Итали улсын “Ansa” агентлагийн мэдээлснээр тус улсын Сиена хотын ойролцоох түүхийн дурсгалт газарт археологичид малтлага хийж МЭӨ 2 дугаар зууны үед хамаарах 24 ширхэг хүрэл хөшөө бүхий цогцолбор илрүүлжээ. Уг хөшөөнүүдийн хамгийн том нь 1 метр орчим бөгөөд 2300 жилийн өмнөх тэдгээр дурсгал анхны хэлбэр, хийцээ алдалгүй хадгалагдаж байжээ. Хөшөөний хамт 6000 орчим алт, мөнгө, хүрэл зоос олдсон байна. Дэлхийн нэртэй археологичдыг багтаасан 60 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг 2019 оноос эхлэн малтлага хийж энэхүү түүхэн олдворыг илрүүлсэн бөгөөд багийн ахлагч профессор Яков Табули “Түүхийг шинээр бичих хэмжээний чухал олдвор” хэмээн үнэлжээ. Эртний Грек-Ромын домогт гардаг Аполлон зэрэг тэнгэрийн дүртэй эдгээр хөшөөнүүд нь бурхан шүтээн болон тахигдаж байсан болохыг мөн хэлжээ. Италийн Соёлын сайд Женаро Санглиано “Энэ бол гайхамшиг. Итали улс үнэ цэнтэй, эртний ховор эрдэнэсийн өлгий юм гэдгийг баталж өглөө” хэмээн мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.