Аргентиний баг Катарын ДАШТ-д аргентин үхрийн махаа авч очив
Анд нөхдийн мэдээ
2022-11-09
Аргентиний баг Катар улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээныг зорихдоо гурван төрлийн хүнс авч явсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд чухам ямар хүнс авч явсан нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Аргентиний хөлбөмбөгийн холбооны мэдээлснээр бол эх орондоо бэлтгэл хийж байх үедээ хэрэглэж байсан хоол хүнсийг өөрчлөхгүй байхыг хүссэн дасгалжуулагчийн хүсэлтийн дагуу тэд үхрийн мах, erva mate хэмээх нутгийн цай, сүүтэй чихэр авч явжээ. Тус улс нь нэг хүнд ноогдох махны хэрэглээ нь 47.8 килограмм буюу махан хоол хамгийн их хэрэглэдэг орны тоонд ордог ажээ. Катар улсад үхрийн мах элбэг байдаг хэдий ч тэр нь ихэнхдээ Австрали улсаас импортлосон мах тул амт чанарын хувьд тэдний хэрэглэдэг махнаас өөр гэж үзэн ийм шийдвэр гаргасан тухай орон нутгийн хэвлэл өчигдөр мэдээлэв. Өөр нэг онцгойлсон хүнс болох dulce de leche хэмээх чихэр нь зөөлөн гал дээр сүү халаан элсэн чихэр ихээр хийж буцалгаж өтгөрүүлсэн карамелийн төрөл юм. Үүнийг жигнэмэг, талхан дээр түрхэж иддэг бөгөөд тус улсын хамгийн өргөн хэрэглээний хүнсний нэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.