В.Зеленский “Их 20”-ийн уулзалтанд оролцоно
Анд нөхдийн мэдээ
2022-11-09
Украины ерөнхийлөгчийн албаны хүн “Ерөнхийлөгч В.Зеленский ямар ч хэлбэрээр хамаагүй “Их 20”-ийн уулзалтанд оролцоно” хэмээн мэдэгдсэн тухай ОХУ-ын “Спутник” агентлаг мэдээлжээ. “Их 20”-ийн удирдагчдын уулзалт энэ сарын 15-наас 16-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд болох ажээ. Энэ удаагийн уулзалтанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүйгээ мэдэгдсэн тул Украины ерөнхийлөгч илүү ач холбогдол өгч оролцох гэж байгаа хэмээн судлаачид таамаглаж байна. Нөгөө талаар Украин улс нь “Их 20”-ийн гишүүн орон биш боловч тус уулзалтыг зохион байгуулж буй Индонезийн ерөнхийлөгч Жоко Вивидо өнгөрсөн 4 дүгээр сард бүрэн эрхийнхээ хүрээнд ерөнхийлөгч В.Зеленскийг урьсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.