images

Харвардын оюутнууд халуун хоол идэхийг хүслээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-11-09


     Харвардын их сургуулийн 2000-гаад оюутан бүх оюутанд халуун хоолоор үйлчлэхийг шаардсан өргөдөл гаргажээ. Тус сургуулийн бакалаврын ангийн оюутнуудын удирдсан Оюутны хөдөлмөрийн хөдөлгөөнийнхөн их сургуулийн цайны газрын ажилчидтай хамтран өнгөрсөн долоо хоногт энэ өргөдөлд гарын үсэг зурсан байна. Тэд бүх оюутны ая тухыг хангахын тулд бүгдэд нь халуун хоолоор үйлчилж, сургуулийн цайны газрын ажилчдын ажлыг хөнгөвчил гэсэн байр суурь илэрхийлжээ. Өдийг хүртэл зөвхөн Харвардын их сургуулийн Анненберг танхим л халуун хоолоор үйлчилдэг байсан аж. Харин Квинси кампус амралтын өдрүүдээр л халуун хоол өгдөг бөгөөд бусад нь цай, кофе, нарийн боов, жимсний чанамал бүхий өглөөний цайгаар үйлчилдэг юм байна. Энэ талаар тус хөдөлгөөний зохион байгуулагч Сандерс “Их сургуулийн кампуст халуун хоолоор үйлчлэх нь байх ёстой зүйл боловч манайд байхгүй нь харамсалтай” гэжээ. Тэд өргөдөл гаргах талаар сургуулийн оюутнууд руу мэйл илгээснээр оюутнууд уг хөдөлгөөнд нэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.