Архангай аймгийн засаг даргад нэр дэвшүүлэв
Чихэнд чимэгтэй
2022-11-09
Архангай аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо. 51,2 хувийн ирцтэй тус хуралдаанаар аймгийн засаг даргад Хайрхан сумын төлөөлөгч Ванчингийн Мөнхбатыг нэр дэвшүүлж, дэмжсэн байна. В.Мөнхбат нь 2008-2012 онд Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн засаг даргаар ажиллаж байжээ. Мөн 2020 оноос одоог хүртэл Архангай аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байгаа аж. Аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаас гарсан энэхүү шийдвэрийг Монгол улсын Ерөнхий сайдад уламжлах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.