Герман улс байгалийн хийн агуулахуудаа дүүргэжээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-09
Герман улс байгалийн хийн газрын доорх агуулахуудаа бараг 100 хувь буюу бүхэлдээ 99.54 хувь дүүргэсэн хэмээн тус улсын Холбооны сүлжээний агентлаг мэдээлэв. Мөн агентлагийн мэдээлснээр өнгөрөгч 10 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд Германд байгалийн хийн хэрэглээ өнгөрсөн дөрвөн жилийн дунджаас нэлээд хэмжээгээр доошилсон бөгөөд байгалийн хийн бөөний үнэ эрс буурсан гэнэ. Герман улс өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулбал хийн хэрэглээгээ 20 хувиар хэмнэж чадсан байна. Энэ мэт хүчин зүйл нь тус улсыг Оросын хийн импортын хамаарлаас ангижрахад ихээхэн тустай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.