images

Уран гулгалтын Олимпын аварга ээж болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-08


     2014 оны Өвлийн Олимпын уран гулгалтын төрөлд алтан медаль хүртсэн ОХУ-ын тамирчин бүсгүй Аделина Сотникова ээж болжээ. Сотникова өнгөрсөн сарын 30-ны өдөр хүүхэд төрүүлж эх болсноо цахим хуудсаараа нийтэд ил болгосон бөгөөд “Ээж болоод долоо хонолоо. Миний бяцхан эрдэнэ. Би чамдаа хайртай” гэсэн байна. Тэрбээр төрөхийнхөө өмнөхөн тулгар биетэй зураг, мөн дараахан нь хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн бүртгэл, бяцхан хүүхдийнхээ хөлийг үнэрлэж буй зураг зэргээ нийтэд дэлгэсэн юм. ОХУ-ын “Спорт-Экспресс” сонинд “Ээж болсон явдал нь түүний шүтэн бишрэгчдэд гэнэтийн мэдээ байсан бөгөөд баяр хүргэсэн зурвас тасрахгүй байна. Хүүхдийн эцэг, хүйс, нэр зэрэг нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ. Сотникова Олимпын медаль хүртсэнийхээ дараа хэсэг зуур нам гүм байснаа 2018 онд зодог тайлсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.