images

Катарын ДАШТ-д очсон хүн хоол идэхдээ зөвхөн баруун гараараа...

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-11-08


     Ирэх 11-12 дугаар сард Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр баримтлах дүрэм журмыг зохион байгуулагчид нь нийтэд зарлав. Нийтдээ 16 хуудас баримт бичигт, Катарт ирсэн хүн биеэ хэрхэн авч явахыг зааж, дэлгэрэнгүй тайлбарлажээ. Энэ талаар испани хэлний орчуулагч Б.Нямдорж Фэйсбүүк хуудсандаа нийтэлснийг уншигчдадаа толилуулж байна. 

   “Юуны түрүүнд ямар нэг газар орохдоо ахмад болон “дээд ангилал”-ын хүнтэй эхэлж мэндчилнэ, эмэгтэйчүүдэд ойртохдоо гар барьж, тэвэрч болохгүй. Мэндэлмээр байгаа бол баруун гараа зүрхэн дээрээ тавих гэнэ. Хоол идэх, цай уухдаа зөвхөн баруун гараараа. Катар хүний нүд рүү харж болохгүй. Тэр нь маш зохисгүй үйлдэл. Хүний өөдөөс хөлөө ачиж суувал доромжлол гэж үздэг гэнэ. Зарим газар эрэгтэй, эмэгтэй гэж зааг тогтоосон бол түүнийг нь дагах.

   Эмэгтэйчүүд толгойн алчууртай явахыг чухалчлан зөвлөж байна. Катар эмэгтэйчүүд абаяс хэмээх урт хар хувцас, эрчүүд нь тунес хэмээх урт цагаан хувцас өмсөнө. Зочид аль болох мөр, өвдгөө далдалсан даруухан хувцастай байх ёстой гэж заажээ. Богино ханцуйтай цамц, банзал, богино өмдийг зөвшөөрөхгүй. Хэт бариу, гэрэлтсэн хувцас өмсөж болохгүй. Цээж нүцгэн явбал шийтгэнэ гэнэ. Далайн эрэг дээр бикинийг зөвшөөрөх ч бразил сандаал, бразил бикинитэй байж болохгүй. Үг, уриа бичсэн хувцастай явж болохгүй. Цаг, хуримын бөгжтэй явж болно. Өөр элдэв зүүсгэл чимэглэлийг зөвшөөрөхгүй.

   Гудамжинд архи дарс ууж, хөлчүүрч болохгүй. Гахайн махан бүтээгдэхүүн авч явж болохгүй. Нэг аяга шар айраг 17 еврогийн үнэтэй. Зөвхөн тодорхой цагт худалдана. Албан ёсны барилга, үйлдвэр, цэргийн байгууламжийн зургийг авч болохгүй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.