Дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчид Шанхайд цугларав
Анд нөхдийн мэдээ
2022-11-08
Автомашин үйлдвэрлэгч дэлхийн шилдэг компаниуд Шанхай хотноо болж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэ талаар үзэсгэлэн зохион байгуулагч Сун Ченхай “Үнэ цэнээрээ дэлхийд тэргүүлэгч 15 автомашин бүтээгч оролцож, нүүрстөрөгч бага ялгаруулахад төвлөрсөн сүүлийн үеийн автомашинуудаа таницуулж байна” гэв. Тухайлбал “Tesla” компани 100 км/цаг хурдыг 2.1 секундэд авах боломжтой Model S Plaid, 750 киловаттын гурван цахилгаан хөдөлгүүртэй Model X Plaid загвараа танилцуулав. “General Motors” 850 м/кв талбайдаа Cadillac Celestiq, Hummer EV SUV, Chevrolet Corvette Z06 загваруудаа үзүүлж байна. Эдгээрээс Hummer EV SUV нь огт утаа ялгаруулахгүйгээс гадна 96 км/цаг хурдыг 3.5 секундэд авах боломжтой. Харин “Ford” компани Bronco SUV загвараа танилцуулан хятад хэрэглэгчдийнхээ саналыг сонсохыг хүсчээ. Тэд оны эхээр энэ загварын автомашиндаа дэлхий даяар 200 мянган захиалга авсан байна. Үзэсгэлэнд “Audi”, “Hyundai”, “Kia”, “Volkswagen” гэх мэт бусад автомашин үйлдвэрлэгч шилдэг компаниуд оролцож байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.