Рок-н-ролл хөгжмийн шилдгүүд шалгарав
Анд нөхдийн мэдээ
2022-11-08
АНУ-ын кантри хөгжмийн хатан хаан гэгдэх алдарт дуучин Долли Партон болон 1990-2000 оны хип хоп хөгжмийн төлөөлөгч реппер Эминэм нар Рок-н-ролл хөгжмийн алдрын танхимын (Rock and Roll Hall of Fame) шилдгээр шалгарав. Рок-н-ролл хөгжмийн алдрын танхим хэмээх байгууллага энэ сарын 6-ны өдөр тус хоёр дуучныг 2022 оны алдартнаар шалгаруулж байгаагаа зарлаrtt. Долли Партон Лос Анжелес хотод нээгдсэн Рок-н-ролл хөгжмийн 37 дахь удаагийн наадам дээр “Би одоо бол рок од” хэмээн зарлаж тайзан дээр гарч ая дуугаа өргөв. Алдарт дуучинд оны алдартан болсныг нь дуулгах үед “Шалгуурт нь би тэнцэж байгаа юм уу?” хэмээн татгалзаж байсан боловч тус байгууллагаас сайтар ятгасны эцэст зөвшөөрчээ.
Дуучин Эминэм уг ёслолын арга хэмжээн дээр “Хип хоп урлагт амьдралаа зориулсан, мөн ахлах сургуулиа дүүргэж чадаагүй” зэргээр өөрийгөө танилцуулан алдрын танхимд багтах болсноо нэр төрийн хэрэг хэмээн үзэж буйгаа өгүүлжээ. Үүнтэй зэрэгцэн Грэммийн шагналыг 4 удаа хүртэж байсан рок дуучин бүсгүй Пат Бенатар болон түүний нөхөр, урлагийн хамтрагч Нэил Жиралдо нар тус алдрын танхимд нэрээ дэвшүүлж буйгаа зарлав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.