images

Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй онгоцоор анх удаа нисэв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-11-07


     Туркийн иргэн, 24 настай Рүмэйза Гэлгийг онгоцонд суулгаж нисэхийн тулд “Turkish Airlines” компани зургаан хүний суудлыг авч, нэг хүнийх болгон өөрчилжээ. 215 см өндөр Гэлги нь дэлхийн хамгийн өндөр эмэгтэй бөгөөд онгоцоор анх удаа нисч буй нь энэ юм. Истанбулаас Сан-Франциско хүртэл 13 цаг нисэхэд нь түүнийг ая тухтай байлгахын тулд тус компани ийм шийдвэр гаргажээ. Гэлги нь Гиннесийн дээд амжилтын номын компанитай хамтран ажиллахаар Калифорнийг зорьсон нь энэ бөгөөд тэрбээр анх 2014 онд уг номд орсон бол 2021 онд дахин бичигдсэн юм. Хамгийн өндрөөсөө гадна Гэлги дэлхийн хамгийн урт гартай, хамгийн урт хуруутай, хамгийн өндөр нуруутай эмэгтэй гэгдэн энэ номд оржээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.