images

2 долларын сугалаагаар 1.9 тэрбум доллар хожих бололцоотой боллоо

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-11-07


     АНУ-ын “Powerball” сугалааны жэкпот буюу хамгийн том хожлын сан 1.9 тэрбум доллар болж түүхэн дээд амжилт тогтоов. Өнгөрсөн 5-ны бямба гарагт явагдсан сугалаанд жэкпот хожсон хүн гараагүй учир шагналын сан ингэж өсчээ. Тус бүр нь хоёр долларын үнэтэй сугалааны дараагийн тохиролд азын 6 тоог зөв таасан нэг хүн 1.9 тэрбум доллар авах бөгөөд энэ нь 292.1 сая тохиолдолд нэг таарах аз хэмээн “Reuters” агентлаг мэдээлэв. Өнгөрсөн 8 дугаар сарын 3-нд Пенсильваниа мужийн нэгэн иргэн 200 сая доллар хожсоноос хойш “Powerball” сугалаанд жэкпотын эзэн гараагүй байгаа юм. Жэкпотын эзэн мөнгөө бүгдийг авья гэвэл 30 жилийн туршид жил бүр хуваан авах, эсвэл нэгмөсөн авна гэвэл нийт хожлын 50 шахам хувийг авч болдог дүрэмтэй.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.