images

Пап лам Франциск: Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл бол тасралтгүй үргэлжлэх ёстой тэмцэл

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-07


     Ромын пап лам Франциск өчигдөр “Бид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үргэлж тэмцэж, санаа тавьж байх ёстой” хэмээн мэдэгдэв. "Reuters" агентлагийн мэдээлснээр пап лам Бахрэйн улсад 3 хоног айлчлах явцдаа Иран улсад болж буй эмэгтэйчүүдийн тэмцлийн талаар асуусан сэтгүүлчийн асуултанд дээрх хариултыг өгчээ. Тэрбээр “Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл нь тасралтгүй үргэлжлэх ёстой тэмцэл юм. Эмэгтэйчүүд бол бурхны бэлэг. Бурхан эрчүүдийг бүтээсний дараа түүнийг дагалдуулж эмэгтэйчүүдийг бүтээсэн хэрэг биш эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг яг ижил тэгш эрхтэй байхаар нэгэн зэрэг бүтээсэн юм” гээд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог дээдэлдэггүй нийгэм урагшлан хөгжих боломжгүйг онцлон хэлжээ. Улмаар цааш нь “Ватикан улс эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох болгонд нийгмийн байдал урагшилдаг. Эмэгтэйчүүд яаж зөв зам сонгохыг сайн мэддэг учраас бид эмэгтэйчүүдэд түлхүү эрх мэдэл олгодог. Энэ нь Ватиканы реформ юм” гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.